УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Төрийн албан хаагчийн ёс зүйн хуулийг дэмжихгүй байгаа болохоор хамгийн ёс зүйгүй этгээдээр цоллуулах л байхдаа

Төрийн албан хаагчийн ёс зүйн хуулийг дэмжихгүй байгаа болохоор хамгийн ёс зүйгүй этгээдээр цоллуулах л байхдаа одоо. Ёс суртахуун, хууль хоёрын гол ялгаа нь нэг нь сайн дураар, нэг нь албадлагаар биелэгддэгт оршдог.

Хайр дурлал, зүрх сэтгэл бол хуульчлагддаггүй зүйл л дээ. “Төрөө хайрладаг байх”, “Төрдөө чин сэтгэлээсээ зүтгэх” зэрэг барьцгүй, халилтай хэм хэмжээг төрийн албаны ёс зүйн шаардлага бүхий хууль болговол дараа нь үзэмж, дур зорго болон хувирч дарга таалагдаагүй нэгнээ ёс зүйн хууль зөрчлөө гэдгээр нухчин дарах зэвсэг л болно гэжээ.