“МАК Евро цемент” үйлдвэрт гэр бүлээрээ ажилладаг залуус: Үйлдвэрт гэр бүлээрээ ажиллана гэдэг давуу талтай

“МАК Евро Цемент”  үйлдвэрт гэр бүлээрээ ажилладаг  технологи тохируулгын инженер Пүрэвжавын Гэрэлдаваа, эхнэр Химич Батболдын Отгонсүрэн. 

Үйлдвэрт гэр бүлээрээ ажиллана гэдэг давуу талтай. Залуу хосууд сургуулиа төгсөөд  “МАК Евро Цемент”  үйлдвэрт мэргэжлээрээ ажиллах болжээ. Тэд ажлын цагийн Вахтын системээр 14 хоног ажиллаж 14 хоног амардаг. П.Гэрэлдаваагийн хувьд “МАК Евро Цемент” үйлдвэрийн эхний бүтээгдэхүүнээс эцсийн бүтээгдэхүүн хүртэл чанарын хяналт тавьж харгалзах шинжилгээнүүдийг тогтмол хийж өндөр чанартай евро стандартын цемент үйлдвэрлэх хяналтыг хийж ажилладаг. Эхний түүхий эд болох шохойн чулуунаас эхлээд чанарын хяналт тавьж ажилладаг тул өндөр чанартай цемент үйлдвэрлэх боломж бүрддэг гэнэ. 

“МАК Цемент” ХХК-ийн зүгээс ажиллагсдаа гадаад болон дотоодын сургалтуудад тогтмол хамруулж тэдний мэргэжлийг дээшлүүлэх тал дээр анхаарч ажилладаг. Тэрээр 2016 онд  БНХАУ-ын “Heng Yuan”-үйлдвэртэй танилцах, туршлага солилцох аяллын 17 ажиллагсдын нэгээр явж байсан бол 2019 онд 10 хүний бүрэлдэхүүнтэй баг  1 жил 3 сарын  хугацаанд Япон улсын Аизава компанид “Бетон хийц эдлэлийн үйлдвэр” мөн Ибараки мужид байрлах “Ивасэ” үйлдвэрт тус тус ажиллаж туршлага судлаад иржээ. Ийнхүү  сурсан мэдсэн мэдлэг туршлагаа үйлдвэр дээрээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа үйлдвэрийн шилдэг залуу инженерүүдийн нэг. Эхнэр химич Б.Отгонсүрэнгийн хувьд “МАК Евро Цемент” үйлдвэрийн химийн лабораторид цементийн түүхий эд, тэдгээрийн холимог дээр бэлэн бүтээгдэхүүн болох цемент, мөн нүүрсний дээж гээд нийт 11 төрлийн дээжид 10 гаруй төрлийн шинжилгээг цаг тутам хийж гүйцэтгэдэг. Түүний хийсэн шинжилгээний үр дүнгээр цементийн чанар тодорхойлогдох учир ажлаа хариуцлагатай үнэн зөв хийхийг чухалчилдаг. Тэрээр дотоодын олон сургалтад хамрагддаг бөгөөд хамгийн сүүлд “Грийн химистри” ХХК-ийн явуулсан химийн бодистой аюулгүй ажиллах сургалтад хамрагджээ.