“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн дөрөвдүгээр сард Өмнөговь аймгийн Цогтцэций суманд орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах зорилгоор “Нээлттэй ажлын байрны өдөрлөг” зохион байгуулсан
бөгөөд өдөрлөгийн үеэр бүртгүүлж, сонгон шалгаруулалтад тэнцсэн Цогтцэций сумын 61 иргэнтэй Цанхи хотхонд хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.