Явган болон дугуйн зам өргөтгөх ажлыг аж ахуйн нэгжүүд дэмжиж байна
Иргэдийн аюулгүй зорчих нөхцөл, боломжийг бүрдүүлэхийн тулд нийслэлийн 18 байршилд явган хүний замыг шинэчлэхээр болжээ.
Уг ажил Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Хүннү гудамжинд тавдугаар сарын 25-наас эхэлсэн бөгөөд нэг сарын хугацаанд явган хүний зам, талбайг шинэчлэх юм. Тэгвэл уг ажил эхэлснээс хойш Хүннү гудамжинд үйл ажиллагаа явуулдаг есөн аж ахуй нэгж шаардах хуудсыг хүлээн авч, өөрсдийн хөрөнгөөр нөлөөлөлд өртсөн талбайгаа чөлөөлж, хашаа хайсаа буулгажээ.
Тодруулбал:
1.“Сэнтури лэндмарк” ХХК,
2.“Трю Эл Менежмент” ХХК,
3.“ЦМС” ХХК,
4.“Ай Би Эй Групп” ХХК,
5.“Олимп Виллаж” СӨХ,
6.“Сүрэг Агт” ХХК,
7.“Илсондевелопмент” ХХК,
8.“Си Си Эм Жи” ХХК,
9. “Дунд Мандал” ХХК гэх есөн аж ахуй нэгж нийслэлээс хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтыг дэмжин, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр замын нөлөөлөлд өртсөн талбайгаа чөлөөлжээ.