Өмнөх оны мөн үеэс 14%-иар бага үнэт металл худалдан авчээ

Монголбанк энэ  оны тавдугаар сард 2,152.0 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 6 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 14 хувиар буурсан үзүүлэлт байна.

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 193.6 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 304.9 кг үнэт металл тус тус худалдан авчээ.  



Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2022 оны тавдугаар сард дээд үнэ 197,622 төгрөг, доод үнэ 185,576 төгрөг, дундаж үнэ 193,114 төгрөг байв.