Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол зургаадугаар сарын 13-нд болно

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг зургаадугаар сарын 13-ны өдрийн 14:00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулна.  

Чанар стандартын шаардлага хангаагүй барилгын материалаас ялгарч буй химийн нэгдэл нь хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг. 

Багтраа, амьсгал, зүрх, судасны өвчнөөр өвчлөх, хавдар үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг төдийгүй бага насны хүүхдийн эрүүл мэндэд гадаад болон дотоод орчны агаарын чанар шууд нөлөөлж байдаг”-тай холбогдуулан Монгол Улсын иргэд, хүүхэд багачуудын эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурах, ажиллах эрхийг хангах зорилгоор Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг зургаадугаар сарын 6-ны өдөр зохион байгуулахаар товлож байсан ч хойшлогдлоо.