Монгол Улсад орчин цагийн уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Уул уухайн долоо хоног 2022” арга хэмжээ өчигдөр буюу 9 дүгээр сарын 19 нд эхэллээ.
Долоо хоногийн турш үргэлжлэх энэхүү арга хэмжээний хүрээнд "Монгол Улсын уул уурхайн салбар 100 жил" сэдэвт Засгийн газрын цаг, "Нэн тэргүүнд аюулгүй байдал" бага хурал, "Mongolia mining 2022" хөрөнгө оруулалтын форум, "EDTalk-Уул уурхайн салбар дахь эмэгтэйчүүд" бага хурал, "Гүний уурхайн симпозиум", "Үүсмэл ордын ашиглалт" онол практикийн бага хурал, "Орон нутаг ба иргэдийн оролцоо" бага хурал, "Үйлдвэржилтийн төлөвлөлт"онол практикийн бага хурал, Степ арена дахь "Монголд үйлдвэрлэв" ханган нийлүүлэлтийн үзэсгэлэн гээд олон төрлийн цогц арга хэмжээ зохион байгуулагдах юм.
“Уул уухайн долоо хоног 2022” арга хэмжээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК оролцож буй бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал, Нүүрс эрчим хүчний группийн дарга Б.Ганхуяг 2022.09.21-ний лхагва гарагт “Нүүрс эрчим хүчний группийн стратеги төлөвлөгөө”-ний талаар танилцуулна. Мөн 2022.09.23-ний баасан гарагт “Нүүрсхүчлийн хийг бууруулах стратеги” сэдвээр илтгэл тавих юм.