Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв байгуулагдсаны 20 жилийн ойн тохиож байна.
6 дугаар сарын 21-ний өдөр, Элчин сайд Х.Кобаяши Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв байгуулагдсаны 20 жилийн ойн арга хэмжээнд оролцжээ.
Тус төв нь Монгол орны зах зээлийн эдийн засаг руу шилжих үйл явцад хувь нэмэр оруулах хүний нөөцийг хөгжүүлэх, Япон, Монголын хоёр орны харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх зорилгоор Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2002 онд байгуулагджээ. Тэрээр өнөөдөр бизнесийн салбар дах хүний нөөцийг хөгжүүлэх, япон хэлний боловсрол олгох, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд голлон үйл ажиллагаагаа явуулдаг юм байна.
Элчин сайд Х.Кобаяши баяр хүргэж хэлсэн үгэндээ "Япон, Монголын харилцаа, түүний хөгжил нь хоёр орны өөрийн хөгжил, дэвшилгүйгээр биелэх боломжгүй юм. Тэрхүү хөгжилд хүрэхийн тулд шилдэг боловсон хүчин бэлтгэх нь зайлшгүй шаардлагатай. Тиймээс Монголын шилдэг хүний нөөцийг бэлтгэхэд Монгол-Япон төвийн гүйцэтгэж ирсэн үүрэг цаашид ч чухал хэвээрээ байх болно. Иймд тус төв цаг үеийнхээ хэрэгцээ, шаардлагад нийцсэн арга барилаар хүлээсэн үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Тус төв байгуулагдсаны 20 жилийн ойн энэ жилд Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил, ЖАЙКА Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дах төлөөлөгчийн газар байгуулагдсаны 20 жил, Японы далайн чанад дах сайн дурынхныг Монгол Улсад илгээсний 30 жил, Монгол Улсын Их Сургууль үүсэн байгуулагдсаны 80 жил тус тус давхцсан тэмдэглэлт ойн жил тохиож байна.