Ч.Ганхуяг: Хурган улс төрч Т.Аюурсайхан чи хэдэн төгрөгний татвар энэ улсад төлсөн бэ?

Google+ Pinterest LinkedIn Tumblr +

Ард санхүүгийн нэгдлийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг өнөөдөр УИХ-ын гишүүн Т.Аюурсайханд зориулан хатуухан боловч сургамжтай хэдэн үгийг хэлээд авчээ.

Ч.Ганхуяг:

Манай хурган улс төрчидийн цөс нь хөөрөөд эхэлсэн байна.

Муу эр дайнд хөөрнө гэдэг шиг.Сэлэм эргүүлээд байгаа онохгүй.Би өнөө өглөө энэ Т.Аюурсайханы увайгүй мэдэгдлийг харлаа.Нүүр номондоо тавьж.Нөхөр их хурлын гишүүн болчихоод ер нь юу л бол юу, хэний ч тухай яаж ч авирлаж болно гэж бодоод байдаг юм шиг байна.Чаддаг юм бол хүрч ирээд манай үүдэн дээр өлсгөлөн зарлаарай Т.Аюурсайхаан.

Чи бол түр зуурын л үзэгдэл ш дээ.Нэг удаа гишүүн болно.Чи өөрийгөө шудрага гэж бодож байгаа бол үгүй чи бол яваад өгнө.

Энэ төрд эзэнгүй өмч байх нь буруу.

Би үүнийг бизнесмен, эдийн засагч, чамаас илүү эх орончийн хувьд мэднэ.Чамаас илүү их юм мэддэг.Илүү ихийг хийсэн, илүү их татвар төлсөн учраас хэлж байгаа юм Т.Аюурсайхаан.Чи хэдэн төгрөгний татвар төлсөн, хэдэн хүнийг ажилтай болгосон бэ?

Цаашид бусад төрийн өмчийг хувьчлах дээр бид хатуу зогсноо.

Би бас адилхан энэ Ардын намын бага хурлын гишүүн.Ардын намыг шинэчлэхэд гар бие оролцож явсан хүн.Чам шиг рекит хийж байгаад албан тушаалд очоогүй.Шоу хийх хэрэггүй интертайнментаа багасга.

Одоо шоудаж ахиж сонгогдохгүй шүү Т.Аюурсайхаан.Ажил хий.Хувийн хэвшил рүү дайруулахгүй ээ.Эх оронч царайлж байгаад  дахиад сонгогдоно гэж боддог юм уу?

Үгүй шүү.Тийм зүйл байхгүй шүү.

Чи буруу бодож байна.Чамайг Н.Багабанди Ерөнхийлөгчийн үүдэн дээр цай зөөгөөд л сууж байхаас чинь танина ш дээ.

гэх зэргээр хэлжээ.

Аюурсайханы хариуцлагагүй мэдэгдэлд хариу өгнө. 11 цагаас хэвлэлийнхнийг урьж байна.Номхон тэмээг ноолоход амар гэдэг ч, Аюураа, чи хаягаа андуурч. Би чинь чонон сүлдийг дээдэлдэг гэдгийг санаарай.

Posted by Ganhuyag Chuluun Hutagt on Tuesday, February 11, 2020

Share.

Сэтгэгдэл бичих