Хуульч, өмгөөлөгч А.Пүрэвдулам: Э.Бат-Үүлээс огт мэдүүлэг аваагүй атлаа мөнгө угаах хэргээр яллажээ

Google+ Pinterest LinkedIn Tumblr +

Өнөөдөр Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийн урдчилсан хэлэлцүүлэг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд /2020.01.14/ болсон юм.

Түүнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч байхдаа  өөрийн хүү Б.Чулуудай болон нэр бүхий этгээдүүдийн хамт албан туушаал урвуулан ашигласан хэргээр 1702000000024 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.

Энэ талаар хуульч, өмгөөлөгч А.Пүрэвдуламаас тодруулахад:

Тэрээр:

Э.Бат-Үүлээс огт мэдүүлэг аваагүй атлаа мөнгө угаах хэргээр яллажээ.Прокурор үүнийгээ тайлбарлахдаа шүүхэд мэдүүлгээ өгч болно гэж.Хэргийг бүрэн гүйцэт тал бүрээс нь эргэлзэх зүйлгүй тогтоож байж яллана гэдгээ мэдсээр байж хүч түрэмгийлхийг хараад үнэхээр цочирдов.

Мөн Э.Бат-Үүлийг яллахдаа зохих гэрчүүдээс мэдүүлэг аваагүй, цагаатгах талын нотлох баримтыг хэрэгт аваагүй талаар өмгөөлөгчийн зүгээс хэлхэд, Прокурор эдийн засгийн гэмт хэрэгт гэрч шаардлагагүй гэлээ.Хуульч болсноос хойш анх удаа ийм үндэслэлгүй утгагүй бусдыг яллахаар, улайрсан үйлдлийг сонслоо гэсэн юм.

Share.

Сэтгэгдэл бичих