Шүүгч өвдсөн гэх шалтгаанаар Монгол Улсын Баатар Э.Бат-Үүлд холбогдох шүүх хурал хойшлогдлоо

Google+ Pinterest LinkedIn Tumblr +

Өнөөдөр хуралдах ёстой байсан Ерөнхийлөгч Х.Баттулгын нэхэмжлэл бүхий Монгол Улсын Баатар Э.Бат-Үүлд холбогдох шүүх хурал Шүүгч өвдсөн гэх шалтгаанаар тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо.

Уг шүүх хурал 11:00 цагт эхлэх байсан ч Шүүгчид зөвлөж байна, өмнөх хурлын зөвлөгөөн дуусаагүй байна гэх хариултыг хэлсээр 01:10 минутыг хүргэсэн.Мөн цайны цаг болчихлоо гэж хурлын товыг дахин хойшлуулав.

Шүүх хурал уг нь товлосон цагтаа эхлэх ёстойг Шүүгчид болон шүүхийн тамгын газар мартаагүй байлтай.Шүүх хурал цагтаа эхлээгүйд өмгөөлөгч Б.Мэргэн болон прокурор ч нилээдгүй бухимдаад авнэ лээ.Үүнийгээ ч тэд шүүх танхимд илэрхийлсэн.

Харин Сэтгүүлч миний бие тус шүүх хурлын нэхэмжлэл бүхий материалыг олж аваад уншиж танилцаад нүд орой дээр гарах шахав.

Учир нь тус нэхэмжлэлд: Гүтгэн доромжилсон этгээдийг шалган зөрчил үйлдсэн этгээдэд хариуцлага хүлээлгэхээр тодорхой заасан хуулийг чанд хэрэгжүүлж эрчимтэй, шуурхай ажиллан, үр дүнг Монгол улсын  Ерөнхийлөгчид танилцуулахыг хүсье гэсэн байгаа юм.Энэхүү үйлдэл нь

Шүүгчид даалгавар өгч, тушаал биелүүл гэж буй мэт уншигдаж байгаа бусуу?

Хууль, шүүхийн байгууллага, хараат бус бие даасан гагцхүү хуульд захирагдах ёстой.Ерөнхийлөгч эрх мэдэлтэн хэн бугай нь ч хууль шүүхийн байгууллагат нөлөөлөх эрхгүй гэдгийг эрхэм Ерөнхийлөгчид сануулах нь зүй бизээ.

 

Share.

Сэтгэгдэл бичих