“Хархорум” дижитал академийн тэргүүн Д.Энхбатын хэлсэн сонирхолтой 10н ишлэл

Google+ Pinterest LinkedIn Tumblr +

Та бүхэндээ “Хархорум” дижитал академийн үүсгэн байгуулагч Д.Энхбатын хэлсэн сонирхолтой 10н ишлэлийг хүргэж байна.

Image result for авлига1.Хүний агаарыг хааж боомилж байгаад агаар зарж болно.Мөн усыг нь хааж цангааж байгаад ус зарж болно.Түүнтэй адил эрх чөлөө, орон зайг нь зохиомол дүрэм, журам, хүнд суртлуудаар хааж байгаад төрөл бүрийн зөвшөөрөл зарж болно.Авлига бол үндсэндээ эрх чөлөөг өмчилж зарах бизнес.

 

 

Image result for шудрага ёс2.Баян ядуу иргэдтэй байснаар төр улс доройтдоггүй.Харин хуулийн дээр, хуулийн дор гэсэн хоёр төрлийн иргэдтэй болсноор төр улс доройтдог.

 

 

Related image3.Хуулах суралцахын хооронд их ялгаа бий.Хэлбэрийг нь дагаж хуулж болно, эсвэл дотоод агуулгыг нь мэдэж суралцаж болно.Бид хуулах дуртай.Харин суралцахдаа сул, дургүй.Суралцах сэтгэлгээ суух цагт бид “Монголчлохоо” больж, сайжруулдаг болно.Тэр цагт л хөгжлийн замаа олж харна.

 

Image result for бүх шашин4.Бид сургааль, шашин, сүм хийд гурваа огт ялгадаггүй.Гэтэл сүм хийд нь философи, номын бус, бүр мухар сүсгийн байгууллага байж болно.Мөн шашны номлол нь Бурхны сургаалийг хувиргаж бусдыг захирах зэвсэг болгосон байж болно.Ер нь сургаалийг ойлгоход шашин, сүм хийд, шаардлагагүй.

 

 

Related image5.Өөрийгөө олох? Хүнийг дууриагаад өөрийгөө олохгүй.Харин өөрийгөө үргэлж сорьж байж л өөрийгөө олно.Мөн чанартаа бол тэр нь олох биш өөрийгөө бүтээнэ гэсэн үг.

 

 

Related image6.Залуус муу муухайгаас ичих хэрэгггүй.Тэдгээр нь бодит байдал.Түүх, Факт.Ичээд ч үр дүнгүй хоосон эмоци.Харин муу муухай байгааг харсаар байж юу ч хийхгүй байгаа бол өөрсдөөсөө ичих хэрэгтэй.

 

Image result for залхуу7.Би ахмадуудад нэг их санаа зовдоггүй.Тэд хоцрогдож, саад болдог байлаа ч үе солигдож халагдана.Харин ном уншдаггүй, ажилд дургүй, сонгуульд саналаа өгдөггүй амар амьдрахыг боддог залуусын тоо их байвал хэцүү.Тэд олон жил бүхнийг хойш татна.

Image result for юманд анализ хийх8.Хүмүүсийн 90 хувь нь ганц талын мэдээ уншаад л шууд бухимдаж, эсвэл хөөрч дэмжиж буйг байнга харж болно.Энэ бол гарцаагүй боловсролын хоцрогдлын асуудал.Харьцуулах, шүүмжтэй хандах, нягтлах наад захын дадал зуршил суугаагүйн зураг.Бодлоо нягталж сурах нь маш чухал эрдэм.

 

Image result for сонгууль 20209.Нэг удаа хууртсан бол хуурагчийн буруу.4н жил тутам хууртвал хууртаж буй хүмүүсийн буруу.

 

 

Image result for амжилт10.Зорилгоо тод хар

Хүрэх процессоо байгуул

Процесстоо итгэж хэрэгжүүл

Бусад зүйлст бүү санаа зов.

Share.

Сэтгэгдэл бичих