“Энержи Ресурс” ХХК Монголоос анх удаа Чанарын удирдлагын дээд шагнал хүртжээ

Google+ Pinterest LinkedIn Tumblr +

Ухаа худаг уурхай Монголоос анх удаа Демингийн шагнал  хүртжээ.

Шинэ он гарахтай зэрэгцэн Монголоос анх удаа “Энержи Ресурс” компани олон улсын ISO стандартуудыг уурхайдаа цогцоор нь нэвтрүүлж хэрэгжүүлснээрээ чанарын удирдлагын дээд шагнал болох Демингийн шагнал хүртжээ.

Демингийн шагнал нь чанарын удирдлагын дээд шагнал бөгөөд улс, бүс, нутаг, тив, дэлхийн хэмжээнд олгодог аж.

Ухаа худаг уурхайн хамт олон өнгөрөгч жил Монголын уул уурхайн салбарт төдийгүй Монголдоо анх удаа Олон улсын Менежментийн тогтолцоог амжилттай нэвтрүүлж, баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авсан.  Олон улсын 3 стандарт буюу ISO 9001:2015 (Чанарын менежментийн тогтолцоо), ISO 14001:2015 (Байгаль орчны менежментийн тогтолцоо) ба OHSAS 18001:2007 (Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо) -оор Менежментийн нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх бүтэн жилийн нөр их ажлын үр дүнд Францад төвтэй стандартчлалын Афнор компаниас Баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авчээ.

 

Энэхүү цогц тогтолцоо нь компанийн хувьд бүтээмж, засаглал, бүтээгдэхүүний чанар гээд бүх талаас олон улсад хүлээн зөвшөөрөгдөөд зогсохгүй байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдлын стандартуудыг жигд мөрдөж, хариуцлагатай уул уурхай төлөвших гол ач холбогдолтой юм байна.

Share.

Сэтгэгдэл бичих