“Соёлыг түгээгч”-ид батламжаа гардан авчээ

Google+ Pinterest LinkedIn Tumblr +

Монголын эмэгтэйчүүдийн холбоо ажил хөдөлмөр, үйлс бүтээлээрээ манлайлж буй шилдэг залуусын төлөөллийг “Соёлыг түгээгч”-ээр батламжилдаг юм байна.

Энэ удаад МУСТА, жүжигчин Г.Ундармаа, өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар нарт “Алунгоо-2019” ёслолын арга хэмжээний үеэр “Соёлыг түгээгч” батламж гардууллаа.

“Соёлыг түгээгч” Г.Ундармаа нь “Ю Фильм” Уран бүтээлийн нэгдлийн үүсгэн байгуулагч бөгөөд тайз, дэлгэцийн олон сайхан дүрээрээ үзэгч түмнийхээ хайр, хүндлэлийг хүлээсэн авьяаслаг жүжигчин юм.

Харин “Соёлыг түгээгч” Ж.Эрхэмбаатар АНУ-ын Калифорнийн их сургуулийн Беркли дэх хуулийн сургуулийг дүүргэсэн Монголын чадварлаг хуульчдын нэг юм.

Соёлыг түгээгчид нийгмийн хариуцлагын хүрээнд өсвөр үеийнхэнд зөв үлгэрлэл, манлайллыг үзүүлэх, эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан зохион байгуулж буй нийгмийн сайн сайхны төлөөх нөлөөллийн арга хэмжээг дэмжин, хамтарч ажиллах юм байна.

Эх сурвалж: Монголын эмэгтэйчүүдийн холбооны цахим хуудас

Share.

Сэтгэгдэл бичих