С.Баярын “Жаран хоног Жараны бутархай” ном энэ оны шилдгийн шилдэг номоор шалгарчээ

Google+ Pinterest LinkedIn Tumblr +

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярын “Жаран хоног Жарны бутархай” ном 2019 оны шилдгийн шилдэг номоор шалгарчээ.

Ном хэвлэлтээс гарсан даруйдаа дуусч энэхүү номын нээлтийг зохион байгуулагчидыг багагүй сандаргаад авсан гэлцэх.

“Жаран хоног Жарны бутархай” ном хоёр хэсгээс бүрдэнэ.

Эхний хэсэг “Жаран хоног” нэртэй. Энэ хэсэгт Ганц худаг буюу Цагдан хорих 461 дүгээр ангид өнгөрүүлсэн хоёр сарын тэмдэглэл оржээ. Номын хоёрдугаар хэсэг нь “Жаран” бутархай нэртэй. Харин энэ хэсэгт хүний хорвоод нэгэн жарныг туулан амьдрахдаа уулзаж, нөхөрлөсөн хүмүүсийн хөрөг, хувь хувьсгалын амьдралд ул мөрөө үлдээсэн үйл явдлуудын тэмдэглэл багтсан байсан юм.

“Жаран хоног Жараны бутархай ном”- ын нээлтийн шууд дамжуулалт

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярын "Жаран хоног жараны бутархай" номны нээлтийн үйл ажиллагаа.

Posted by Dens.mn on Thursday, July 4, 2019

Ингээд Та бүхэндээ номыг уншсан уншигчидын сэтгэгдлүүдээс хүргэе.

Баяр хүргэе

Дараагийн дэвтрийг хэвлэгдэхийг хүлээгээд л байгаа.

Гарын үсэг авчих санаатай, гамнаад уншиж ч чадахгүй л байна.

Тань шиг хүн Монголын төрд үеийн үед байсан, одоо ч байгаа, ирээдүйд ч байна гэж бодохоор том аз шүү.

Уншсан, сонирхолтой байсан шүү дараагийн номоо хурдан гаргаарай.

Амжилт хүсье.

Ном уншдаг хүмүүсийг үнэхээр хуйлруулсан даа.Дараа нь уншдаггүйнүүд нь дагаснаар үйл явдал өрнөсөн.

Аргагүй ээ сонин ном болсон байна лээ.

Аргагүй ээ сайн ном болсон байна лээ.

Таны энэ ном Монголын улс төрийн хөшигний ар дахийг нээж өгсөн.Сайхан бичилттэй ном байсан.Баяр хүргэе.

Ном авсан, уншсан, таалагдсан.

Дараагийн номоо хоржоонтой гоё бичлэгээрээ бичээрэй.

Сайхан ном хэд хэдэн сэдвүүд нь миний хувьд ширээний мемо болсон.

Миний уншиж байсан зэвүүн номнуудын нэг байлаа.Бичлэгийн арга барил саак .

гэхчилэн түүнд талархсан уншигчидын сэтгэгдлүүд хөвөрсөөр…

Image result for жаран хоног жараны бутархай

Халаасанд дахиад задгай мөнгө үлдсэн. Номд багтаах гэсэн боловч олон зүйлийг хамж шимээд нийтлээд яах вэ гэж бодоод хассан. Тэгэхээр энэ дайны задгай бутархай мөнгө яваа. Түүнийгээ хэзээ нэгэн цагт бүхэлдүүлж гаргана. Ямартай ч оршил нь 60 хоног биш байгаасай л гэж хүсч байна гэж номынхоо нээлтийн үеэр хэлж байсан Эрхэм хүний дараагийн номыг нь хүлээх хүлээлт их байгаа нь илтэд…

Share.

Сэтгэгдэл бичих