Генералыг ичээхээр эх оронч Сэтгүүлч Лодойд талархцгаая.

Google+ Pinterest LinkedIn Tumblr +

Аль хэдийнээ өөрийн гэсэн өнгө төрхийг бүрдүүлж үзэгчдийн хүлээлтийг бий болгосон үеийн Сэтгүүлч залуугийн маань хөтөлдөг “Улаан бал” гэх содон нэртэй сонирхолтой нэвтрүүлгийн үзэгч нь болжээ.

Хамгийн анхны миний үзсэн дугаар Монгол Улсын Баатар Э.Бат-Үүлийн оролцсон дугаар байв.Эхэндээ үнэхээр дайраад доромжлоод ч байгаа юм шиг сэтгэгдэл төрж бас чиг зэвүү хүргэн Лодойг муухайгаар бодож байсан би өнөөдөр түүнээс уучлал хүсч буйгаа илэрхийлье.

Дээрх дугаараас нь олон олон хүн Ардчилал хичнээн үнэ цэнэтэй болхыг ойлгож Ардчиллын Баатартаа талархаж явдаг сэтгэл нь улам бүр оргилсон гэнэлээ.Минийх ч ялгаагүй.

Харин 2019.11.05 ны үдэш олон нийтэд хүргэсэн шинэхэн дугаар нь үнэндээ миний загатнасан газрыг маажив.Хуультай улсын Генерал хүн төрийн эргэлт хийж Засгийн эрхийг гартаа авхаар санаархаж буйгаа илтэд зарлан олон хүний хөл ихтэй газраар очин суртал ухуулга хийж буй нь уур дургүйцэл бухимдал төрүүлээд байсан юм..Өнөөдөр өглөө ч ялгаагүй дургүйцсээр сууна.Тэдний тэмцэлд бид хандив өгөх ёстой гэнэ.Үгүй ёстой тийм зүйл байхгүй.1ч төгрөгний хандив өгөхгүй.Хууль дүрэм зөрчин дураараа авирлахаа тв ийн сувгаар олон нийтийн сүлжээгээр ичиж айлгүй зарлан тунхаглаж буй төрийн хайр хишиг хүртчихээд төрөө үгүйсгэдэг Генералыг санхүүжүүлээд суудаг тэнэг Сэтгүүлч би лав биш.Иргэд ч надтай ижилхэн бодолтой байгаа гэж итгэж байна.

Шууд нэвтрүүлгийн үеэр тангаргаа умартсан Генерал хэд хэдэн ноцтой зүйлийг харин хэлээд амжив.

Хамгийн ноцтой өгүүлбэр.

Анхаар

2008 оны 07 дугаар сарын 01 д дэгдсэн үймээн самууныг одоогийн “Шинэ нам” ын дарга УИХ -ын гишүүн Ж.Батзанданг зохион байгуулсан эрх баригчдын эсрэг турхирагч нар байсан байхгүй юу.Ард түмэн санаачлаад жагссан биш.Ард түмний эсрэг турхирсан турхиралт байхгүй юу.Тэрийг би маш сайн мэднэ.Ангийн захирагч басан учраас гэлээ.Тэгвэл тэр хар өдөр амиа алдсан 5 гэмгүй иргэний амь насыг Ж.Батзандан гишүүнээс нэхэх нь зүйн хэрэг бололтой.Учир нь төрдөө тангараг өргөсөн Генерал хүн хэлсэн учраас тэр.

Ноцтой баримт мөн биз.

Дүгнэлт:

Иргэдийг төр засгийн эсрэг уриалж турхирч 5 н хүний амь нас хохирсныг Генерал мэдхийн дээдээр мэдэж байж.Зэвүү хүрмээр нь 11 н жилийн өмнө цус урсхыг харсан Генерал харин өөрөө 11 жилийн дараа иргэдийг төрийн эсрэг турхирч жагсаж төрийн эрхийг хууль бусаар авхыг санаархан цус урсгахыг хүсч буй гэж.

Тангаргаа мартсан, төртэйгөө тэрсэлсэн Генерал иргэдийг төрийн эсрэг турхирлаа гэхэд хэн хохирох вэ?

Мэдээж жагсаалд очсон иргэд хохирно. Өөр хэн ч биш.Цус урслаа дахиад буудалцаан боллоо гэхэд хэн түүнд нь өртөж хохирох вэ?  амь насаа алдаж, тахир дутуу болж, насан туршдаа тарчилж, хань ижил нь ижий аав нь үр хүүхэд  ахан дүүс нь өнчрөл хагацал уй гашууд автана энэ эмгэнлэтэй байдал хэнийг хүлээж буй гэж мэдээж бас л жагсхаар очсон иргэдийг л хүлээж буй.

Эцэст нь Генерал бидний төлөө жагсана гэнэ.

Хэрэггүй.Миний төлөө битгий жагс

Бидний үр хүүхдийн төлөө гэнэ.Бас л хэрэггүй

Өргөсөн тангаргаасаа буцдаг няцдаг төрөө самууруулхыг хүсэгч тэтгэврийн Генерал та гэртээ тайван сууж өөрийнхөө үр ачийг анхаарна уу.

Тэгвэл их баярлах байна.

Төрийн эсрэг иргэдийг турхирч үймээн самуун дэгдээвэл танд оногдох ял чинь харин 20н жил юм билээ шүү Генералаа.Та үүнийг сайн мэдэж байгаа.Тийм биз

Иргэдээ бодоцгооно уу.

Төрийг эргүүлж хууль бусаар авна гэж улайм цайм зарлаж жагсаалд уриалж буй ахархан бодолтой хуурамч Эх орончдын хохирогч болхоос иргэн таны цус урсхаас сэргийлж Сэтгүүлчийнхээ үүргээ дэндүү сайн биелүүлж иргэнд биш тролл хөлснийхөнд хараалгуулсан Лодой харин Генералыг ичээхээр эх оронч юм билээ шүү.

Бодоцгооно бизээ.

Share.

Сэтгэгдэл бичих