Чулуудай, Чугу гэж хэн бэ?

Google+ Pinterest LinkedIn Tumblr +

 

Чулуудай, Чугу гэж  хэн бэ?

Ардын уран зохиолч С.Эрдэнийн аминаасаа илүү хайрлаж энхрийлсэн ач хүү,

Ардчиллын Баатар Бат-Үүлийн  Чулуудай.

Найз нөхөд ойр дотных нь хүмүүс түүнийг Чулуудай гэхээсээ илүүтэй  Чугу л гэж дуудна.

Анх Чугутай таархад надад нэг ийм сэтгэгдэл төрж билээ.Ямар сэтгэгдэл гээч Даруухаан дуу цөөтэй гэхдээ их хөдөлмөрч байрын аливаа ажлыг чин сэтгэлээсээ хийдэг болов уу? гэмээр

Нэр төр алдар хөөцөлддөггүйнэ уулзаж ярилцаж  үзсэн хүнд шууд бэлхнээ харагдана.

Харин ажлын гүйцэтгэлд айхтар анхаардаг нэгэн харагдсан.

Хүнтэй мэндлэхдээ чин сэтгэлээсээ инээн чангаар гар барин мэндэлдэг.

Энэ нь сэтгэлд бүр их тод үлджээ.

Дараа нь дахиад л тааралдав гар барилт инээд яг л байдгаарай.Нөгөө ажил хэрэгч ажлын гүйцэтгэл өндөр нь ахиад л анзаарагдав.Би андуураагүй байна.Яг л харж.

Бид голцуу Монголын томоохон Сэхээтнүүдийн цуглралт, уулзалт, лекцийн үеэр таарцгаадаг.

Тэр хэзээ ч олны өмнө гарч албархдаггүй, Баатарын хүү гэж цээжээ дэлддэггүй.Харин арын албаны хамгийн том зүтгэлтэн байдаг.Үеийнхээ олон залуусаас ялгаатай нь Гоонж өмсч чамирхахгүй, цэцэн цэлмэг үг хэлж тайз индэр эзэгнэхгүй.

Ихэнхдээ цэнхэр жинс ноосон цамц пүүз өмссөн харагдана.Залуус бидний л адил хэрэглээтэй.Энгийн үг яриатай харин нилээдгүй мэдлэгтэй.

Биднээс ялгаатай нэг л зүйл энэ хүнд бий.Аав нь Ардчиллын баатар төрийн өндөр албан тушаалыг нэр төртэй хашсаар өнөөдрийг хүрсэн тул түүнд атаархдаг явцуу тарчигхан бодолтой жижигхэн тархитай хүмүүс Чугутай уулзаж ч үзээгүй хирнээ түүнийг элдвээр хэлж хараан зүхдэг.

Мань мэтийг хэн тоож харааж зүхэх билээ дээ.

Амьдралаа Ардчиллын төлөө зориулж чадаагүй, үнэт зүйлээ өөрөөр хардаг  мөнгө албан тушаалаар арилждаг жижигхэн хүмүүст энэ нь нэр хүнд олж, албан тушаалд очих гүүр нь болсоор өнөөдрийг хүрсэн байдаг юм.

Аав нь дэндүү зангарагтай том улс төрч болхоор арчаагүй хэсэг нь даруухан дуугай хүүгээр нь оролддог биз.Мэдэлгтэй боловсролтой хүн даруу байдаг шүү дээ.Чугу ч тэр бүртэй хэл ам хийгээд гүйгээд байдаггүй учир тэд улам бүр гаардаг байх.

Албан тушаалд дуртай бидний үеийн хэсэг залуусаас ялгаатай нь тэр төрийн албанд зүтгэх үнэхээр сонирхолгүй юм шигээ.Төрд орооч яадаг юм  гэхээр

За яах юм бэ? Залуу хүн байна даа бизнес хийгээд ажлын байр бий болгоод татвараа төлөөд л хуулийн дагуу амьдрая гээд инээнэ.

Уг нь аавынх нэр хүнд, алдар гавъяа, түүний мэдлэг мэргэжил хүссэн албандаа очих гүүр нь болж болох ч энэ гэр бүл тийм зүйлээс дэндүү хол, түүнийг жигшдэг нь бусдаас үнэхээр ялгаатай.

Түүний найз нөхөд нь мэдлэгтэй хүн чанартай сэхээтэн залуус олноор байх.Мэдээж ярилцах сэдэв нь ойлгомтжтой.Хөгжил дэвшил

Тэдний дунд мөнгө, эрх мэдэл, албан тушаал ярьдаг мөрөөддөг нэг ч хүн үгүй.

Нэг ийм яриа өрнөж инээдэм болов.

Хүмүүсийн ярьдгаар бол Чугу чинь тоймгүй баян ,оффшор данстай том том барилга байшинтай олигархи юм шүү дээ кк

Та бүхэн санаж буй бол багшийн дээдэд байрлалтай “Сонор плаза” гэх өндөр байшин байдаг даа.Тээр жил Бат-Үүлийн хүүгийн байшингийн үүдэнд хүн хальтарч унаад гэмтчихлээ гэж дэд сайд Макетчин Ганбаяр жаал сенсацилаагүй юу?

Гэтэл тэр Чугугийх биш юм.Завхан аймгийн наадмын үеэр алдарт “Сонор плаза”-ийн эзэнтэй танилцсан гэж байгаа.Нэг ах хүү ирээд Чугутай бид 2 чинь нэр нэгтэй юм байгаа юм гээд инээгээд гар барьж.“Сонор плаза” чинь ахынх нь юм байгаа юмаа.Чинийх гэж мөн ч их бичигдэх юм даа гээд инээсэн гэнэ лээ.

Гэх мэт үргэлжлүүлээд бичнээ

Найз нөхөддөө түшигтэй, энгийн, даруухан бор залуу энэ бол Чугу.

Тэр бидний л нэгэн адил улс орноо хөгжүүлэхийг хүсдэг хуулийн дагуу шударгаар хөдөлмөрлөж хариуцлагатай иргэн байсаар ирсэн Монгол залуу.

Харин түүнийг гүжирдэж гүтгэснийхээ хариуд шагнал болгож төрийн өндөр, өндөр албан тушаалд тухлан заларсан олон хүнийг хоолтой нь унаатай нь санхүүтэй, албан тушаалтай залгуулсан ачтай залуу.

Тэр “Эрийн сайхан хийморь” хэмээх дууг сонсох дуртай Та ч бас сонсоод үзээрэй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Share.

Сэтгэгдэл бичих