ХҮН намын зүгээс Ерөнхийлөгчийг огцруулахаар Үндсэн Хуулийн Цэцэд хандсан байгаа шийдвэрийг хүлээж байна гэлээ.

Google+ Pinterest LinkedIn Tumblr +

ХҮН намын зүгээс Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Монгол Улсын Үндсэн Хууль зөрчсөн, өргөсөн тангаргаасаа няцсан байж болзошгүй талаар Үндсэн Хуулийн Цэцэд хандаад байгаа билээ.

Үндсэн Хуулийн Цэцэд хандсан гомдлын дагуу маргаан үүсгэх эсэх тухай шийдвэр гардаг.Хуулийн хугацаа нь 14 хоног байдаг.14 хоног нь өнгөрсөн.14 хоногийг сунгаад 30 н хоног болгосон байгаа.30 н хоног болгож сунгасан тайлбараа төрийн байгууллагуудаас нэмэлт материал авч байна гэж тайлбарласан байгаа.

Энэхүү 30 хоногийн дотор маргаан үүсэх эсэх талаар л шийдэх юм.Бид үүнийг анхааралтай ажиглаж байгаа.Хэрвээ үүнийг маргаан үүсгэхгүй гэж шийдэх юм бол бид бага суудлын хуралдаанд хандаад цаашид бүхий л хуульд заасан хэлбэрээр шаардлагыг хүргэж, хариуцлага хүлээлгэх талаар тууштай ажиллах болно гэдгийг мэдэгдлээ.

 

 

Share.

Сэтгэгдэл бичих