Сингапур жуулчны захидал: Цэвэрхэн аялцгаая

Google+ Pinterest LinkedIn Tumblr +

Сингапур жуулчны захидал: Цэвэрхэн аялцгаая

Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар болон Горхи – Тэрэлжийн байгалийн цогцолборт газар нутгаар зорчигчдод хүргэх миний захидал.

Би сүүлийн таван жилд орхи – Тэрэлжийн байгалийн цогцолборт газар  нутгаар дор хаяж долоон удаа найз нөхдийн хамтаар аялсан Сингапур жуулчин байна. Бид Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын үзэсгэлэнтэй ой тайга, тал нутгаар мориор аялж Алтан өлгий хайрханыг даван Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын нутгаар аялдаг.

Гөрөөс, тарвага, ууль, туулай төдийгүй маш олон төрлийн шувууд харсан би азтай хүн. Бид цасан дээрх чоно, баавгай, зэрлэг гахайн мөртэй ч таардаг. Шөнөдөө улилдах чонын дууг сэтгэл түгшин чагнах ч байдаг.

Халуун нар, усан борооноор, үерлэсэн байхад нь гээд хэдэн ч удаа Тэрэлж, Туул, Хонгорын голыг гаталснаа ч санахгүй байна. Би цэвэр цэнгэг агаар, тоо тоймгүй олон од гялалзсан шөнөөс хэзээ ч уйддаггүй.

Цэцэг навч, ургамал гээд хамгаалахгүй байхын аргагүй эрдэнэ болсон энэ нутагт би хайртай.

Жилээс жилд нэмэгдэх хогийг харах маш харамсалтай байдаг. Унаж яваа морины минь туурайд хоосон архины шил тордоггүй байгаасай. Өнгө өнгөөр алагласан цэцэгт ногоон хөндийд хаа сайгүй хөглөрөх хэрэглээд хаясан жорлонгийн цаас, Хагийн хар нуурын эргээр нэг шар айрагны шил, лааз, тамхины иш, хайрцаг, энд тэнд хэвтэх гуталнуудыг харах үнэхээр харамсалтай байдаг. Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар нутагт хүчит техниктэнгүүдийн үлдээсэн ул мөр ухаад хаясан нүх, ойн амьтдын тайван байдлыг алдагдуулах нүргээнт чимээ дахин битгий гараасай.

Байгаль ээжийн та бүхэнд өгсөн үзэсгэлэн төгс Горхи – Тэрэлж, Хан Хэнтийн нутгийг хайрлаж хамгаалаад үр хойчдоо онгон дагшин байдлаар нь дамжуулж өгөөсэй. Цэнхэр тэнгэрийн дор ийм гайхамшигтай үзэсгэлэн төгс нутагтаа байна гэдэг үгээр хэлэхийн аргагүй тансаглал юм. Иймд Горхи- Тэрэлж, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар нутгаар аялж, амарч яваа хүн бүхэн хайрлаж хамгаалах үүрэгтэй гэж бодож байна.

Бидний үүрэг маш амархан:

–       Авч ирсэн зүйлсээ нэгийг ч үлдээлгүй аваад буцах

–       Галаа унтрааж, үнс нурмыг нь булах

–       Жорлонгийн цаас, ариун цэврийн хэрэглэлээ булах

Үзэсгэлэнт байгалийг хайрлаж хамгаалах нь зорчиж байгаа бид бүхний үүрэг, ирээдүй хойч үе маань ч гэсэн энэ сайхан онгон дагшин газар нутгаар аялж амрах эрхтэй.

Байгаль дэлхийдээ ээлтэй, цэвэрхэн аялж амарцгаая.

 

Share.

Сэтгэгдэл бичих