Бартаат замын авто спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын баг тамирчид өрсөлдөнө

Google+ Pinterest LinkedIn Tumblr +

 

Rainforest Challenge ! Энэ бол дэлхийн хамгийн хүнд эрсдэлтэй нѳхцѳлд уралддаг шилдэг 10 тэмцээн болох Америкийн Pikes Peak, King of the Hummers, 24 hours of Le Mans, Erzberg Rodeo in Austria, Мексикийн BAJA 1000, Tourist Trophy-тай энэ  зэрэгцдэг хамгийн ѳндѳр эрсдэлтэй тэмцээнүүдийн нэг юм.

Энэ тэмцээнд 20 жилийн туршид оффроуд төрлийн хамгийн алдартай багууд оролцож аваргын цомыг хүртэхийн тулд ширэнгэн ойн бартаа саадыг даван туулсаар иржээ.

The Rainforest Challenge нь Дэлхийн 22 оронд зохион байгуулагддаг бѳгѳѳд хамгийн том финалын тэмцээн болох Rainforest Challenge Grand Final нь жил бүрийн 11,12 дугаар  саруудад Малайз улсын ширэнгэд ойд зохион байгуулагддаг уламжлалтай.

2018 оны тэмцээнээр Прототип болон Modified Production төрлөөр аваргуудыг тодруулсан бөгөөд Орос, Монгол, Хятад, Өмнөд Солонгос, АНУ, Польш, Украин, Эквадор зэрэг 30-аад улс орны  150 гаруй автмашин, 300 гаруй тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорьж уралдсан энэхүү тэмцээний үе шат болгон нь Predator, Terminator, Twilight зэрэг өөрийн гэсэн нэр, онцлогтой бѳгѳѳд дараагийн ѳдѳр бартаа саад нь улам хүндрэх зарчимаар зохион байгуулагддаг.

Тамирчдын хувьд уралдааны зам бартаа ихтэй, огцом өгсүүр уруу гүвээнүүдээр, гуалин модоор зассан нарийн гүүрээр, намаг усаар, гулгамтгай нялцгай шавартай замаар, ус ихтэй том голуудыг гатлан туулж уралддаг.
RFC Global Series-ийн үүсгэн байгуулагч Luis J.A. Wee хэлэхдээ “Ширэнгэн ойн бартаа саад нь та бүгдийн өмнө нүүр тулж үзэж харж байсан бартаануудтай харьцуулшгүй бөгөөд хоёрхон км замыг туулахын тулд маш олон цаг зарцуулах болдог аж.
Ширэнгэн ой дотор хэдэн цагийн турш үргэлжлэн орсон ширүүн борооноос болж замын нөхцөл байдал улам хүндэрч улмаар хөрсний гулгалт болж үер буух хүндрэл ч гардаг байна.

Прототип төрөлд аваргаар ОХУ-ын 104 дугаартай баг тамирчид 3 дахь удаагаа, Modified Production төрөлд Малайз улсын 117 дугаартай баг тамирчид 6 дахь удаагаа түрүүлэн аваргын цомыг хүртэжээ.

Энэ жилийн хувьд Rainforest Challenge Grand Final 2019 тэмцээн нь 2019 оны 11 сарын 28-аас 2019 оны 12 сарын 10-ны ѳдрүүдэд зохион байгуулагдах бѳгѳѳд Монгол улсаа тѳлѳѳлѳн 4 машин, 8 тамирчин, 28 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцохоор бэлтгэл ажлаа хангаад буй аж.

Тэмцээнд оролцох баг тамирчдыг та бүхэнд танилцуулж байна.

1-р баг

Team Mongolia багийн Mercedes Benz Club-ийн

Тамирчин Б.Эрдэнэжаргал Чиглүүлэгч Г.Батмѳнх

2-р баг

Team Mongolia багийн Nomt Engineering club-ийн

Тамирчин Н.Номтойбаяр Чиглүүлэгч Э.Гэрэлт-Од

3-р баг

Team Mongolia багийн Gladiator club-ийн

Тамирчин Д.Хүрэлчулуун Чиглүүлэгч Г.Цэнгэлхүү

4-р баг

Team Mongolia багийн Эрдэнэт хотын М1 клубын

Тамирчин Б.Бат-Ундрал Чиглүүлэгч Б.Сабиржан

нар Rainforest Challenge Grand Final 2019 тэмцээнд дэлхийн тамирчидтай хурд, хүч, авхаалж самбаагаа сорих юм байна.

Баг тамирчиддаа амжилт хүсье!

Share.

Сэтгэгдэл бичих