Энержи Ресурс ХХК-ийн гүйцэтгэх захирал Химийн ШУ-ы Доктор Г.Батцэнгэл: Бид иргэдээ бодож үнэгүй нүүрс өгсөөн

Google+ Pinterest LinkedIn Tumblr +

“Энержи ресурс” компаниас нийлүүлсэн нүүрс ямар ч асуудалгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэе.Төр засгаас удаа дараа тавьсан хүсэлтийн дагуу 800 мянган тонн угаасан эрчим хүчний нүүрсийг “Тавантолгой түлш” ХХК-д үнэ төлбөргүйгээр манай компани өгсөөн.Бид иргэдээ бодсон юм.

“Энержи ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал ШУ-ы Доктор Г.Батцэнгэл мэдэгдэхдээ: 

Манай компани  800000 тонн нүүрсийг экспортолсон бол 12 сая долларын ашиг олох байсан. Гэвч нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсыг утаагүй болгох гэсэн зорилгод хувь нэмэр оруулах үүднээс Засгийн газрын олон удаагийн хүсэлтийг хүлээн зөвшөөрч, хамтарч ажиллахаар болсон. Манайх угаасан эрчим хүчний нүүрсийг БНХАУ экспортолдог, мөн Ухаа худгийн цахилгаан станц, дотоодын цемент, шохойн үйлдвэрүүд, Цогтцэций сумын ард иргэд хэрэглэдэг учир ямар нэгэн асуудалгүй. Мөн манай байгууллага ажилчиддаа жил бүр 5 тонн нүүрсийг тус бүрт нь үнэ төлбөргүйгээр өгдөг.Ажилчид энгийн зууханд угаасан эрчим хүчний нүүрс ашиглаж хэвшээд удаж байгаа.Өнөөг хүртэл ямар ч асуудал гарч байгаагүй.

Мөн бид даланзадгадын дулааны станцад ч жил бүр 40000 мянган тонн нүүрсийг үнэгүй өгдөг.Энэ бүхнийгээ манай хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сайн үйлс хийж байна гэж л хүлээж авдаг.

Шахмал түлштэй холбоотой асуудлыг хувь хүнийхээ хувьд хархад энэхүү асуудлыг улс төрийн явуулга байна гэж бодож байна. Манай компанийн нэр хүндэд халдаж, шоглуулж, доромжлуулж байгаад харамсаж байна. Төрийн компаниудтай хамтарч ажиллахаар дараа нь шүүх, цагдаагийн байгууллагад дуудагдаж, дарамтлуулж, ямар нэгэн асуудалд өртдөг. Урьд өмнө ч ийм явдал болж байсан. Тиймээс дараа дараагийн удаа аль болох зайгаа барих болно. Зайгаа барина гэхээр нийгмийн тулгамдсан асуудлуудаас зугтаагаад байгаа юм шиг харагддаг. Нийгмийн хариуцлагын хүрээнд туслах, сэтгэлийг улс төртэй холбож, хувийн компанид буруу өгөх гэдэгт харамсдаг. Сайжруулсан түлш хийж, боловсруулж, агаарын бохирдол бууруулахад хувь нэмэр оруулбал эхний ээлжид нэг жил, дараагийн гэрээг таван жилийн хугацаатай хийхээр  “Тавантолгой түлш” ХХК-тай тохирсон юм.

Өчигдөрхөн зарим нэг хүмүүс хог хаягдлаа өглөө гэсэн зүйл ярьж байна лээ. Ямар газраас мэдээлэл авсныг нь мэдэхгүй байна. Гэхдээ Монгол Улсын Гаалийн лабораторит өгсөн шинжилгээгээр Ухаа худгийн угаасан эрчим хүчний нүүрсний илчлэг 6300 ккал/кг буюу Багануурын нүүрснээс хоёр дахин илчлэгтэй, олон улсын стандарт хангасан нүүрсийг үнэ төлбөргүй өгсөн. 6300 ккал/кг-ын илчлэгтэй хог байдаг бол надад харуулаарай” гэлээ.

 

Share.

Сэтгэгдэл бичих