“Таван толгой түлш” компаний зүгээс иргэддээ зориулж зөвлөмжүүдийг хүргүүлж байна.

Google+ Pinterest LinkedIn Tumblr +

Манай сайтын хамт олны зүгээс “Таван толгой түлш” компанитай хамтран ажиллаж тэднээс Сайжруулсан шахмал түлштэй холбоотой зөвлөмжийг,  иргэд олон нийтэд үнэ төлбөргүйгээр нийтлэн хүргэх хүсэлтээ хүргүүлсний дагуу тус компаний зүгээс бидэнд зөвлөмж бүхий материалуудыг ирүүлээд байна.

Та бүхэндээ зөвлөмжүүдийг хүргэе:

1.Зуух пийшинд зөвхөн өдрийн цагаар галлагаа хийж шөнийн цагт түлш хийхгүй байхыг хичээгээрэй.

2.Шахмал түлшний цог дээр мод нэмж ассаны дараа түлшээ нэмж дутуу шаталтын угаарын хийнээс сэргийлээрэй.

3.Галлагаа хийж байгаа үед зуух яндангийн сойлт, хаалтыг хаахгүй байж цаашид хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

4.Зуух пийшингийн амыг онгорхой орхихгүй байх

5.Хий сорох хоолой болон янданг хөөлөх

6.Түлшний илч өндөр тул бага хэмжээгээр тогтмол хэрэглэхийг хичээгээрэй.

Иргэдээ та бүхэн дээрхи зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхийг хичээгээрэй.

 

 

 

Share.

Сэтгэгдэл бичих