М.Ганбаатар: Шахмал түлштэй холбоотой ойлгомжгүй зүйл гарвал 70119400 утсаар зөвлөгөө, мэдээлэл аваарай

Google+ Pinterest LinkedIn Tumblr +

Өнөөдөр “Таван толгой түлш” компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар болон инженер, техникийн ажилтнууд түлшний найрлагын талаар мэдээлэл хийлээ.

Гүйцэтгэх захирал М.Ганбаатар

“1.5 сая хүн амтай Улаанбаатарчууд жил бүрийн өвөл утаандаа хордож, угаартсаар ирсэн. Бид үүнийг болиулахын тулд зүтгэж байна гэж ойлгож, ажлаа хийдгээ.Түлшний чанарт хийсэн олон улсын болон дотоодын лабораториудын шинжилгээний дүн бидэнд байна. Шинжилгээний хариунаас харвал шахмал түлшинд агуулагдах хүхрийн хэмжээ стандартад зааснаас бага байсаар ирсэн

“Шахмал түлшний үнс түүхий нүүрсийг бодвол их байна гэх гомдол ирээд байгаа. Ер нь бол үнсний хэмжээ түлшний эзлэхүүнээ барих ёстой. Тэр үнс зууханд үлдэх үү, агаарт дэгдэх үү л гэсэн сонголт. Бид зууханд үлдээхийг нь сонгоно.

Шахмал түлш бол нүүрснээс 30-40 дахин бага хортой, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн” хэмээн хэллээ.

Мөн “Таван толгой түлш” ХК-ийн зүгээс түлшний шуудай тус бүр дээр галлагааны горим зааврыг хэвлэж тарааж байгаа бөгөөд ойлгомжгүй зүйл гарвал 70119400 утсаар зөвлөгөө, мэдээлэл аваарай гэсэн юм.

Share.

Сэтгэгдэл бичих