С.Баярын гэрээг нь үзэглэсэн Монголын хамгийн том төсөв бүрдүүлэгч “Оюу толгой” компани 10 нас хүрлээ

Google+ Pinterest LinkedIn Tumblr +

Өнө эртнээс нааш түүхэндээ мал аж ахуй л эрхэлж ирсэн Монгол улсад минь өргөн цар хүрээтэй аж үйлдвэрийн салбар буюу Уул уурхайн салбарыг хөгжүүлснээр эдийн засгийн томоохон шинэчлэлийг хийсэн юм.Энэхүү шинэчлэлийг хийснээр Монгол улсын эдийн засаг хөгжлийн шинэ шатанд гарсны томоохон жишээ бол өдгөөгөөс яг 10 н жилийн өмнө буюу 2009 оны 10 дугаар сарын 06 ны өдөр тухайн үеийн Ерөнхий сайд асан С.Баярын гэрээг нь үзэглэсэн “Оюу толгой” төсөл юм.Ингэснээр Монголын говьд Уул уурхайн томоохон хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж Монголын хөгжлийн цоо шинэ эрин үе эхэлсэн юм.Өдгөө Оюу толгой компани нь Монгол улсын хамгийн том татвар төлөгч болсон байна.

“Оюу толгой” компани нь Монгол улсад нэг төсөлд оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт болоод зогсохгүй Монгол улсын хамгийн том уурхай юм.

Өнөөдрийн тогтоосон ил уурхайн болон далд уурхайн хүдрийн нөөцөөр “Оюу толгой” компани дараагийн 40 жил бидний мөр бүтэ,н гэдэс цатгалан явах боломжоор хангаад зогсохгүй улс төр популизмаас ангид байж гэмээнэ дараагийн 100 н жил ч биднийг хангалттай тэжээж дийлхүйц хэмжээний нөөц бий.

“Оюу толгой” н Гүний уурхайг зогсоо, ашиггүй гэх мэтээр популист улс төрчид,  явцгүй улс төр хийж олон түмний тархийг угаадаг ч “Оюу толгой” н нийт баялгийн 80 орчим хувь нь гүний уурхайд бий.

Өнөөдрийн байдлаар “Оюу толгой” компани нь Монголчууд бидний ярьж заншснаар саалийн үнээ гэгддэг 40 н жилийн түүхтэй Эрдэнэт үлйдвэрээс илүү хүдэр олборлож, илүү их зэсийн баяжмалыг боловсруулан гаргаж тэр хэмжээгээрээ улсын төсөвт дорвитой эерэг нөлөөллийг үзүүлж байна.

Өнөөдрийн байдлаар тус уурхайд 15000 гаран боловсон хүчин ажиллаж байгаагийн 93 хувь нь Монгол залуус, Монгол иргэд байна.Эдгээр ажилчдын ард  ар гэр нь болох 45000 Монгол иргэний аж амьдрал энэ компаниас шууд хамааралтай. Тус компани нь Монгол улсын том жижиг 1000 орчим аж ахуйн нэгжүүдтэй Монгол улсын хууль дүрмийн дагуу гэрээ хийн барааг нь худалдаж авдаг томоохон худалдан авагч бөгөөд шилдэг төсөв бүрдүүлэгч, шилдэг татвар төлөгч, шилдэг нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр жил бүр шалгарсаар иржээ.

 

 

Share.

Сэтгэгдэл бичих