Ерөнхий Сайдаа Соёлын өвийг устгах санаархлаа зогсоо

Google+ Pinterest LinkedIn Tumblr +

Улаанбаатар хотын түүх соёлыг хадгалж үлдсэн цөөхөн хэдэн барилгууд бий.Тэдгээр барилгуудын төлөөлөл болсон Соёлын төв өргөө, Драмын театр, Дуурийн театр, Байгалийн түүхийн музейн барилгуудыг нурааж шинээр яг ижилхэн барилга барих жигтэй сонин дэлхийн жишигт байдаггүй шийдвэрийг гаргаад буй.

Тэгвэл энэ шийдвэрийг эсэргүүцэж Улаанбаатар хотын иргэд нэгдэн 8 хоног соёлтойгоор эсэргүүцлээ илэрхийлж буй бөгөөд маргааш ч Байгалийн түүхийн музейн гадна дуу дуулцгаан, гитар тоглож өв соёл түүхээ хамгаалхаар зорин ирсэн иргэдийн гарын үсгийг цуглуулах аж.

Бидний улсад хийх ажил бишгүүдээ бий.Гэр хорооллын дахин төлөвлөлт, шахмал түлшний асуудал, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн баригдаж дуусдаггүй барилгууд гэх мэтчилэндээ анхаарлаа хандуулхыг иргэд Ерөнхий сайдаас хүсч байна.

 

Share.

Сэтгэгдэл бичих