Ардчилсан Монгол улс Ардчилалаа үгүйсгэж Хойд хөршийнхөө Колони болох уу?

Google+ Pinterest LinkedIn Tumblr +

Монгол: Бүрэн Эрхт бус колони 

 Анхааралтай уншиж тунгаан бодно бизээ.

Жаргалтай улсын төгсгөлийн зам нь Монгол ба Зөвлөлтийн холбооны улс, энэ 2 улсын харилцаа хувь заяа нь нягт холбоотой байсан

Монгол Ардын Бүгд Найрамдах улс нь ЗХУ-ын хамгийн анхны бас хамгийн найдвартай холбоотон байсан. Олон жилийн турш “найрамдалт” (хаалтанд- улс хоорондын харилцаа тэгш биш байсан болхоор) хэдэн арван мянган зөвлөлтийн хүмүүс – инженерүүд, барилгачид, геологчид, мэдээж цэрэг эрчүүд энэ улсад очиж ажилласан.Тэд энэ улсыг маш бага хүндэтгэдэг.Ерөнхийдөө «Тахиа шувуу биш, Монгол гадаад биш»гэсэн үлгэрээр жишдэг зөвлөлтийн 16 дахь бүгд найрамдах улс” гэсэн үгсээр хязгаарлагдмал байв;  бүр хошигнолоор: “Аль улс нь хамгийн хараат бус улс вэ?  – Монгол.

Мэдээжийн хэрэг, монголд ажиллаж, амьдарч байсан зөвлөлт хүмүүсийн дунд энэ улсын түүх, соёлыг сонирхож байсан ухаалаг, боловсролтой хүмүүс, тэр байтугай түүний хүндэтгэлтэй бишрэгчид – монголофилууд байсан Энэ нь гайхмаар зүйл биш юм: нэг удаа Хархориноос их хаан дэлхийн олон орны хувь заяаг шийдсэн. Богино, бүдүүн монгол морьдууд Инд, Вьетнамын Меконг, Германы Одер зэрэг усыг ууж, Унгарын талбайнууд болон Сирийн цөлийн газрыг тэгшлээд Жава-ийн намганд туурайгаараа шогшдог байсан. Үүнийг хүн бүхэн мэднэ, гэхдээ цөөн хүн мэддэг, дэлхий хамгийн эртний бууг 1237 оноос хойш монгол гар урчууд Забайкалиад гаргасныг цөөхөн хүн мэддэг.  Тэр ч байтугай мэддэггүй байсан цаасан мөнгө, үнэт цаас, бэлэн мөнгөөр ​​хийсэн төлбөрүүд тэнд асар их хэмжээгээр ашиглагдаж эхэлсэн байжээ.

Монголчууд  ядуу гэхдээ өлсөөгүй.Өөрсдөөсөө бусад үндэстнүүдийг үзэн ядацгаадаг.Монголчуудыг ядуу байлгаж бусад үндэстнүүдийг үзэн ядуулах үзэл суртлыг ч Монгол дарга нар удирдлагуудаар нь дамжуулж ЗХУ зохион байгуулж хараа хяналтандаа байлгах сонирхол байсаар ирж.

Үүнийг баталж ЗХУ нь Том ахын дүрийг эзэмшиж Монголыг улс төрийн болон эдийн засгийн гадаад харилцаанаас хэсэгтээ таслав.Энэ байдал нь Монгол улсын гадаад ертөнцтэй шинжлэх ухаан, соёлын харилцааг таслахад хүргэж Москвагийн хүсэлтээр Герман, Франц зэрэг өндөр хөгжилтэй орнуудад суралцахаар явсан Монгол залуус эх орондоо ирэхээс өөр аргагүй байдалд хүрдэг байж.

Мөн Монгол улс ЗХУ аас нэг хэсэг зэвсэг захиалан хэдэн мянган винтов, хэдэн зуун пулемёт зэргийг хэдэн мянгаар нь авах үед мөн л ЗХУ үнийг өөрсдөө тогтоож урьдчилгаа төлбөрийг Монгол улсаас алтаар төлөхийг шаардаж байжээ.

Энэ үед Монгол улс ЗХУ-ын шахалт шаардлагаар Дэлхийн бусад орнуудтай харилцах харилцаагаа аль хэдийнэ алдсан байсан тул үг дуугүй төлж эхлэв.Италиас зэвсэг нийлүүлэхээр тохиролцсон байсан гэрээг ч Зөвлөлтийн төлөөлөгчид цуцлуулж.

ЗХУ-аас Монголд Хугарсан, зэвэрсэн, буу зэвсэг, торхтой винтов, цоожгүй автомат буу зэргийг нийлүүлсээр л байж.

Ингэхдээ ЗХУ дээрхи бүтээгдэхүүнийхээ үнийг хэт өндрөөр үнэлж хүргэлтийн хугацааг тасалдуулах, гэрээнд зааснаас бага хэмжээгээр өнөөх л хуучирсан ажиллагаа доголдсон тоног төхөөрөмж зэвсгээ нийлүүлсээр л байж.

Бас нэгэн жишээ.

Монголд Зөвлөлтийн дохиоллын ажилтнуудын барьдаг байсан утас телеграф сүлжээ нь тухайн Зөвлөлтийн ажилтнууд байгууллагуудад л үйлчилдэг байж.Мөн Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн барьсан цөөхөн үйлдэвэрүүд, ихэвчлэн барилга угсралт засварын ажил нь Зөвлөлтийн байгууллагуудад харьалагддаг байсан бөгөөд түүндээ өөрсдөө л ажилладаг байсан.

Тухайн үед Монголын бүх уул уурхайн үйлдвэрүүд Зөвлөлтийн  мэдэлд байсан.Түүнд ажилладаг бүх мэргэжилтэн, ажилчдын олонхи нь Зөвлөлтийн ажилтнууд л байж.Энэ салбарт бэлтгэгдсэн Монгол ажилтнуудыг цөөн тоогоор дурамжхан ажилд авдаг байсан байна.

Үргэлжлэл бий…

 

 

 

Share.

Сэтгэгдэл бичих