Б.Хурцын өмгөөлөгч Г.Батбаяр: Хэргийг шүүх хэрэгсэхгүй болгоно гэдэгт итгэлтэй байна

Google+ Pinterest LinkedIn Tumblr +

Өнөөдөр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хурал  болж байна.

Шүүгдэгчдийг төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн буюу Эрүүгийн хуулийн 133, 251 дүгээр зүйлээр буруутган шүүж байгаа юм. Эл хэрэгт ТЕГ-ын дарга Б.Хурц, УЕП-ын орлогч дарга асан Г.Эрдэнэбат, ТЕГ-ын мөрдөгч О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаяр, О.Бямбажав нарыг буруутган яллагдагчаар татсан.

УИХ-аас С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг хянах Түр хороог долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Тус Түр хорооны гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж, Х.Нямбаатар, А.Сүхбат, Я.Санжмятав, Ө.Энхтүвшин нарөнөөдрийн шүүх хуралдаанд ажиглагчаар оролцох хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээж аваагүй юм.

Б.Хурцын өмгөөлөгч Г.Батбаярын хэлснээр:

“Миний үйлчлүүлэгч нарыг яллаж байгаа зүйл анги нь Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны эсрэг гэмт хэрэгт хэрэглэдэг мөрдөн шалгах ажиллагааны үед хэрвээ мэдүүлэг өгөхийг албадан хэрэг бүртгэгч хүнийг зодсон байх юм бол ялладаг зүйл анги. Гэтэл болсон процесс нь хоригдол хүн хоригдлоо зодсон. Ялтан Амгаланбаатар, Итгэлтөгс нар ялтан Содномдаржааг зодсон. Тэгэхээр эд нарын хүн зодоод байгаа үйлдэл нь Эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээр явна. Хэрвээ хүний биед гэмтэл учруулахгүйгээр зодсон байх юм бол сахилгын арга хэмжээгээ авна. Тагнуулын байгууллагын тагнах турших үйл ажиллагаа буюу гүйцэтгэх ажиллагааны арга хэмжээ явагдсан. Нууц камер байршуулж, байцаасан зэрэг асуудал байгаа. Тагнан турших үйл ажиллагаа явж байхад нэгнийгээ алгадлаа гэхэд тагнуулын ажилтан гүйж ороод салгах боломжгүй.

Хохирогч, шүүгчдийн ар гэрийнхнийг нь шүүх хуралд оролцуулах ямар ч боломжгүй. Учир нь, эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дээр хэрхэн оролцохыг нь заагаад өгчихсөн. Тийм ч учраас Түр хорооныхныг оролцуулахгүй гэсэн шийдвэр гарсан. Хаалттай шүүх хуралд ажиглагч гэдэг статус байхгүй.

Дашрамд дурьдхад Хэргийг шүүх хэрэгсэхгүй болгоно гэдэгт итгэлтэй байна гэлээ.

эх сурвалж: itoim

Share.

Сэтгэгдэл бичих