Шударга шийдвэр гаргасныхаа төлөө, шударга бусын хонгилын эзэн У.Хүрэлсүхэд хөөгдөж буй сайд Н.Цэрэнбат та гоё харагдаж байна.

Google+ Pinterest LinkedIn Tumblr +

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн энэ долоо хоногийн эхний өдөр хүртэл үргэлжилж цаашид ч үргэлжилж мэдэхээр буй нэгэн сэдэв бол Тост тосон бумбын нуруутай холбоотой хэлэлцүүлэг түүнийг цаашид хэрхэх талаар.

Тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Баянтэсийн уурхайд Байгаль орчин аялал жуулчлалын яам бусад агентлагуудын зүгээс хамтран ажлын хэсэг байгуулан шалгалтаар очиж газар дээр нь ажиллаад хууль зөрчсөн, хууль бус үйл ажиллагаа явуулсан зүйл үгүй гэсэн дүгнэлтийг гаргаж.

Угтаа Мандахбаяр нь өөрөө тэрхүү ажлын хэсэгт тохиролцсон ёсоор орж ажилласан байгаа юм.

Энэхүү ажлын хэсгийн дүгнэлт ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Мандахбаяр нарт таалагдсангүй бололтой.

Ийнхүү шударга үнэн зөв дүгнэлт гаргасных нь хариуд Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд Н.Цэрэнбат ажлаа өгөхийг шаардуулах болов.

Гэхдээ Шударгаар ажиллаж, үнэн зөв бодитой шийдвэр гаргасныхаа төлөө хариуцлага хүлээ гэж шударга бусын хонгилын эзэнд ээрэгдэн буй Н.Цэрэнбат сайд та нийгэмд гоё харагдаж байна.

 

Share.

Сэтгэгдэл бичих