Үндэсний тэргүүлэгч уул уурхайн компани “Энержи ресурс” 10-н жилийн ойгоо тэмдэглэж байна

Google+ Pinterest LinkedIn Tumblr +

“Энержи ресурс” компаниар овоглодог “Монгол залуус эх орондоо үйлдвэрлэл, өндөр технологийг хөгжүүлж, хариуцлагатай уул уурхайгаар манлайлан говь нутагт шинэ суурьшлыг бий болгосон 10 жилийн ойгоо өнөөдөр ёслол төгөлдөр тэмдэглэж байна.

Энэхүү компани нь 2005 онд байгуулагдсан, үндэсний хөрөнгө оруулалттай уул уурхайн компани бөгөөд Монголын уул уурхайн салбарт тэргүүлэгч аж ахуйн нэгжүүдийн нэг юм. Тус компанийг М-Си-Эс групп, Петровис ХХК, Шунхлай групп зэрэг үндэсний хэмжээний томоохон компаниудын хамтын хөрөнгө оруулалттайгаар байгуулсан. 2010 онд Энержи Ресурс компани нь Хонконгийн хөрөнгийн биржид бүртгүүлж, Монголын үндэсний компаниудаас анх удаа олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаагаа амжилттай гаргасан.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Ухаа Худаг коксжих нүүрсний ордод үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Ухаа Худаг уурхайн үйл ажиллагаа 2009 онд эхэлсэн. Үүнээс хойш ердөө 2-3 жилийн хугацаанд тус уурхай нь Нүүрс баяжуулах үйлдвэр, 18 мегаваттын цахилгаан станц, усан хангамжийн систем, орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэгийн цогцолбор гээд техникийн болон нийгмийн дэд бүтцүүдтэй, дэлхийн жишигт нийцсэн, аж үйлдвэрийн томоохон цогцолбор болон хөгжсөн.

Энержи Ресурс ХХК нь нүүрсийг дотооддоо угааж баяжуулан экспортолж буй цорын ганц аж ахуйн нэгж бөгөөд ингэснээр Монгол нүүрсний үнэ цэнэ, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлсээр байна.

Тус компани нь Ухаа худаг төслийг цогц утгаар хөгжүүлэхэд нийт 1,2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн төдийгүй үйл ажиллагаа эхэлсэн 2009 оноос хойш улсын төсөвт 900 тэрбум гаруй төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлж, дотоодын 4,000 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран ажилласан тоон мэдээ байна.

2018 оны эхний хагасын байдлаар Энержи Ресурс компани 1,928 үндсэн ажиллагсадтайгаас 50 орчим хувийг орон нутгийн иргэд бүрдүүлдэг бөгөөд Мөн Ухаа Худаг цогцолборын хүрээнд 4,000 орчим хүн шууд ажлын байраар хангагдагддаг аж.

“Энержи ресурс” компани нь 2010 оноос хойш өнөөг хүртэл Монгол Улсын ТОП 5 аж ахуйн нэгжийн нэгээр тогтмол шалгарч ирсэн бөгөөд экспортын орлого, татвар хураамж, ажлын байр зэргээр дамжуулан улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулдаг үндэсний тэргүүлэгч уул уурхайн компани юм.

Дашрамд дурьдхад тус компанийн зүгээс Баянхошуунд байрлах “Ид шидийн орон”-оос хоёр дахин томоор Улиастайн эцэст баригдах “Ид шидийн орон 2” хүүхэд хамгааллын төвийг барьж, байгуулахад шаардагдах нийт төсвийн 50 хувь болох 740 000 000 төгрөгийг хандивласан юм.

Share.

Сэтгэгдэл бичих