Б.Хурц нарын шүүх бүрэлдэхүүнийг өөрчлүүлэх хүсэлтийг хүлээж авсангүй

Google+ Pinterest LinkedIn Tumblr +

АТГ аас төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарыг эрүүдэн шүүж хилс хэрэг хүлээлгэсэн гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан Хошууч генерал Б.Хурц нарын 9н хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа юм.

Тэдэнтэй холбогдох шүүх хурал өнгөрсөн долоодугаарын сарын 23-нд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ч шүүгдэгч Б.Хурц нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзан шүүх хурлыг наймдугаар сарын 12-ы өдрийн 09:00 цаг хүртэл хойшлуулаад байгаа билээ.

Тэгвэл саяхан Б.Хурц нарын өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүх бүрэлдэхүүнийг өөрчлүүлэхээр тавьсан хүсэлтийг Төв аймгийн бүх шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэж хүсэлтийг хангахаас татгалзжээ.

Тус шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ц.Отгонжаргал, Ю.Энхмаа, Ж.Батжаргал нарыг хэвээр үлдээжээ.

Share.

Сэтгэгдэл бичих