Олны дунд танил болсон нэрээр УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийнх гэгдэх Өмнөговь аймгийн гурван тэс сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Сауд гоби коэл транс” компанийн талаар болон тус компанийн эзэмшдэг Баянтэсийн уурхайн талаар тоймлон хүргэе.
Ашигт малтмалын төрөл : Нүүрс
Үүсгэн байгуулагч: Чанцал овогтой Орхон, Төгсжаргал овогтой Мөнхбат
Улсын бүртгэлд бүртгүүлсэн огноо: 2014.06.23
Энэхүү уурхай нь Өмнөговь аймгийн Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулдаг 10 н уурхайн нэг бөгөөд тэр дундаа үндэсний хөрөнгө оруулалттай 2 уурхайн нэг.
Одоогоор энэ уурхайд 600 хүн ажиллаж ар гэр ахуй амьдралаа авч яваа бөгөөд нэг хүний ард 3 н хүн бий гэж тооцвол 1800 н хүн энэ уурхайгаас амьдралаа залгуулдаг
Энэхүү компанийн улсад төлж буй татвар нь эргээд эдийн засагтаа дорвитой нөлөөг үзүүлж 3 сая Монгол хүний амьдралд шууд ба шууд бусаар эерэг нөлөөллийг үзүүлж буй
Эл уурхай нь цоохор ирвэсний тархац бүхий газраас 61 км ийн зайтай оршдог.