Эрдэнэс тавантолгойг өөрийн дураар таслан хувааж дамлан худалдах Ерөнхий сайдын тогтоол

Google+ Pinterest LinkedIn Tumblr +

Өнөөдрийн шуугиан тарьсан сэдэв бол Эрдэнэс тавантолгойн 30 хувийг иргэд хувьцаа зэмшигчидээсээ асуулгүйгээр арилжих шийдвэр гаргасан Засгийн газрын тогтоол.

Энэ компанийн бүхий л үйл ажиллагаа нууц явсаар өнөөдрийг хүрсэн бол энэ компанид хариуцлагатай ажиллахыг даалгах ёстой засгийн газар нь ч тогтоолоо нууцаар гаргасныг өнөөдөр л хувьцаа эзэмшигч иргэд нь мэдэж байгаа нь халагламаар.

2,5 сая хувьцаа эзэмшигч Иргэдийнхээ ногдол ашгийг дээрэмдсэн хууль бус үйл ажиллагааг өдий хүртэл явуулсаар ирсэн шударга дүртэй өнөөх ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үнэн төрх дахин ил болж бүр Эрдэнэс тавантолгойг таслан хувааж дамлан зарж эхэллээ.

Энэ үйлдлээр нь У.Хүрэлсүхийн Засгийн газар иргэдийнхээ төлөө биш, Энэ улсын төлөө бүр биш эрх ашгийн төлөө иргэдээ, Эх орноо арилжихаас буцахгүйг бэлхнээ харж болох нь…

Дашрамд дурьдхад энэ уурхайн худалдан авагч тал нь бэлэн болж таарлаа тэр нь Хятадын нөлөө бүхий компани байх нь гэсэн хар төрж эхэллээ…

Share.

Сэтгэгдэл бичих