ЭРЭН СУРВАЛЖЛАХ СЭТГҮҮЛ ЗҮЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН “ЦАХИУР – 2019” ГУРАВДУГААР УРАЛДААН ЗАРЛАГДЛАА

Google+ Pinterest LinkedIn Tumblr +

ЭРЭН СУРВАЛЖЛАХ СЭТГҮҮЛ ЗҮЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН “ЦАХИУР – 2019” ГУРАВДУГААР УРАЛДААН ЗАРЛАГДЛАА

Тус уралдааны Зохион байгуулагчаар: Хэвлэлийн Хүрээлэн
Хамтран зохион байгуулагч, дэмжигч байгууллагаар: ХБНГУ-ын Дойче Велле Академи,

Мэдээллийн ивээн тэтгэгчээр : МҮОНРТ тус тус ажиллах юм байна.

Уралдааны зорилго:
 Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хөгжилд хувь нэмэр оруулах, эрэн сурвалжлах сэтгүүлчдийг зоригжуулан урамшуулах
 Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чанар, мэргэжлийн хэм хэмжээг дээшлүүлэх
 Олон нийтийн эрх ашгийг дээдлэх, хариуцлага хүлээх зарчмыг түгээн дэлгэрүүлэх, сэтгүүл зүйн үнэт зүйл, ёс зүйг дэмжин сурталчлах
 Сэтгүүлчдийн ур чадварыг хөгжүүлэх, шилдэг бүтээлийг түгээн дэлгэрүүлэх

Бүтээлд тавих шаардлага, шалгуур:
 Хөндсөн сэдэв, асуудал нь чухал бөгөөд шинэ /нийгэмд өөрчлөлт, эерэг үр нөлөө авчрахуйц сонирхолтой таамаглал дэвшүүлсэн/
 Асуудлыг цогц байдлаар судалсан /тодорхой түүх өгүүлсэн асуудал, үүний зөрчил, шийдэл, гарцын хамаарал, зүй тогтлыг нээсэн/
 Бүтээлийн төрөл: Эрэн сурвалжилсан өгүүлэл ба эрэн сурвалжилсан дата сэтгүүл зүйн өгүүлэл
 Мэргэжлийн болон ёс зүйн хэм хэмжээг зөрчөөгүй, хуулийн хүрээнд ажилласан
 Хэл, найруулгын шаардлага хангасан
Уралдаанд оролцох болзол, шалгуур: 
 Монголд албан ёсоор бүртгэгдсэн буюу тогтмол үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид бие дааж болон баг, редакцийн бүрэлдэхүүнээр оролцох боломжтой
 Уралдаанд ирүүлэх бүтээлийг нэг жилийн хугацаанд буюу 2018 оны есдүгээр сарын 13-наас 2019 оны есдүгээр сарын 13 хүртэлх хугацаанд нийтэлж, нэвтрүүлсэн байна
 Тогтмол үйл ажиллагаа явуулж буй радио, телевиз, хэвлэмэл болон цахим хэрэгсэлд нийтлэгдсэн байх (хувийн блог болон нийгмийн мэдээллийн сүлжээнд нийтлэгдсэн бүтээлийг уралдаанд хамруулахгүй)
 Өөр хоорондоо уялдаа хамаарал бүхий цуврал бүтээл байж болно.
 Бүтээл хүлээн авах эцсийн хугацаа. 2019 оны есдүгээр сарын 13-ны Баасан гараг, 23.59 цаг (Улаанбаатарын цагаар)

Уралдаанд хэрхэн оролцох вэ: 
Уралдаанд оролцохыг хүссэн хүмүүс дараах холбоосоор өргөдлийн маягт материалыг бүтээлийн хамт шалгаруулах комисст илгээнэ: http://bit.do/eWbU3

Материал дутуу байх тохиолдолд уралдаанд хамруулах боломжгүйг анхаарна уу.

Онлайн өргөдлийн хамт дараах материалыг бүрдүүлж илгээнэ:
– Оролцогчийн товч танилцуулга
– Хэвлэмэл бүтээлийн хувьд: нийтлэгдсэн бүтээлийн PDF файл (нэг файл байх)
– Радио, телевизийн бүтээл: Албан ёсоор цацагдсан бүтээлийн MP3 файл, зохиолын хамт. Видео бүтээлийг WeTransfer апп ашиглан pim@pressinst.org.mn хаягаар илгээх, эс бөгөөс YouTube, Video зэрэгт нийтэлж холбоосыг ирүүлнэ
– Онлайн бүтээл: Нийтлэгдсэн бүтээлийн холбоос болон PDF файл
– Тухайн бүтээлийг бэлтгэх, баримтжуулах, нягтлан шалгахын тулд өөрийн тань болон багийн гүйцэтгэсэн судалгааны ажлын тайлан: асуудлыг хэрхэн судалсан, ямар арга хэрэгсэл ашигласан , (б) эрэн сурвалжилхад учирсан саад бэрхшээл
– Жич: уралдаанд ирүүлсэн бүтээлийн холбоосоор дор хаяж 2019 оны 9 дүгээр сарын 30 хүртэл нэвтрэх боломжтой байх ёстой

Шүүх үйл явц:

Сэтгүүлч, сэтгүүл зүйн багш , хэвлэл мэдээллийн 3-5 мэргэжилтнээс бүрдсэн шүүгчдийн баг дээр дурдсан шаардлага шалгууруудын дагуу бүтээлүүдийг шүүнэ.

Шилдэг бүтээлийн эздийг тодруулж шагнал гардуулах ёслолыг 2019 оны 9 дүгээр сарын 27-нд зохион байгуулахаар тов гарчээ.

Share.

Сэтгэгдэл бичих