06.17- ны энэ өдөр”Ган гачиг болон цөлжилттэй тэмцэх” дэлхийн өдөр

Google+ Pinterest LinkedIn Tumblr +

Өнөөдөр “Ган гачиг болон цөлжилттэй тэмцэх” дэлхийн өдөр. Энэ жилийн уриа нь ” Ирээдүйгээ хамтдаа ургуулцгаая”.
Дэлхийн хуурай газрын 41 орчим хувь нь хуурайшилттай, говь , цөл, цөлжсөн газар нутаг байх бөгөөд энэ нутагт хөгжиж буй орнууд орших ба 2 тэрбум гаруй хүн амьдарч байна.
Цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан экологийн тэнцвэр алдагдаж цөлжилт хамгийн ихээр явагдаж байгаа нь хүн төрөлхтөний ядуурал, эрүүл мэндийн доройтлын үндсэн шалтгаан болж байгаа юм.
Манай улсын хувьд цөлжилт эрчимтэй явагдаж, цөлийн бүс нь хүрээгээ хойш тэлсээр буй. Манай орны гандуу бүс нутагт 1940 оноос хойш 3800 ам км талбай шинээр элсжсэн ажээ. Үүний 870 гаруй ам км нь зөвхөн Монгол элсний урд зах Хүйсийн говийн дагуух нутагт шинээр үүссэн элс юм.

2017 оны байдлаар цөлжилт илрээгүй нутаг 14.3%, сул илэрсэн нутаг 10.7%, дунд зэрэг илэрсэн нутаг 34.0%, хүчтэй илэрсэн нутаг 24.3%, маш хүчтэй 16.7% болоод байна.
Өөрөөр хэлбэл, манай орны нийт нутаг дэвсгэрийн 75 гаруй хувь нь дундаас дээш зэрэглэлийн цөлжилтөд өртсөн байна.

Share.

Сэтгэгдэл бичих