Тарчиг амьдралтай иргэдийн тансаг амьдралтай “Ерөнхий сайд” та жаахан ичиж амьдар

Google+ Pinterest LinkedIn Tumblr +

Монгол улсын хүн амын аж амьдрал өдрөөс өдөрт уруудан доройтсоор.Иргэд мах, бензиний үнэнд эрхгүй дарлуулж ёстой жинхэнэ бүсээ чангалсаар шар нар бор хоногоо арайхийн залгуулсаар.Нохойн хоол гэгддэг байсан шулсан ясаа идэхдээ тулж өнөөх нь бүр олдоц муутай оройдоо ховрын бараанд тооцогддог гэж сонсоод чихэндээ ч итгэмээргүй байгаа боловчиг итгэхээс аргагүй.Нүдээрээ харсан хүн шүүдээ би.Гундуухан харцтай Монгол хүмүүс гудмаар дүүрэн.Өр зээл, банкны лизинг, өвчин хууч, өнөө маргаашийн үмх талхаа бодож шаналж байна.Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд хоол тэжээлийн дутагдалтай туранхай эцэнхий туниа муутай харагдах нь гол харалж, нулимас цийлэгнүүлнэ.Харин энэ улсад хачин тансаг амьдралтай санаа зовох зүйлгүй хэсэг хүмүүс байгаагийн тэргүүн эгнээнд Ерөнхий сайдтан нэрлэгдэнэ.Төсөв бүрдүүлэгчид түүний нүдээр яг л араатан дайсан шиг харагдах.Муулсаар л, хавчин гадуурхсаар л.

Хачирхалтай нь энэ хүн тэдний төлсөн татварын мөнгөөр аймаг тойрч сонгууль ярьж намын ажил хийн зугаална.Өөрийн нэртэй цаг хийлгэж баруун солгойгүй тараана.Ядарсан иргэд нь түүсэн шил лаазаа түрээд явах тэрэг ч үгүй байхад дэлхийн тэрбумтнуудын унаагаар гангарч талын салхиар амьсгалж уригдаж ирсэн 200 орны зочидод урагшгүй гэдгээ гайхуулна.Ядуу иргэдтэй орны ерөнхий сайд нь ийм баян байх нь лавтай сайхан санагдахгүй бизээ.Тансаглалд хэмжээ буй.

Та жаахан ичиж амьдар.

Т.Шинэбаяр

Share.

3 Comments

  1. Иргэн эмгэн

    Ерөнхий сайдаа анх гарч ирэхдээ уураг бариад морь унаад давхиж бхдаа уураг нь сэлэм болоод баруун зүүнгүй эргүүлээд хэсэг хядлага хийвшив Тэгээд яасан? Ард түмэн ард чинь зөв гэж залбираад үлдэдшив Тэгээд үнэхээр хулхидуулжээ Ард түмнээ түмэнтээ уучил Бидний буруу байжээ Одоо бид яах вэ? Дээшээ тэнгэр хол доошоо газар газар хатуу Та бол яахав Тэнгэр таныг таалчихнаштээ

  2. Uhnaa guian huu tsaitsan uu teneg hun teg dunduur n gegcheer yostoi teg dunduur n ywj bn da munh bish shuu tanariin deer huh tenger bdaguu magadgui ugui gh uls bga tanar alt erdene tewerch turuugui shuu ard tumnii umchiig hulgai hj bayjsan shuu yrgachidaa

Сэтгэгдэл бичих