Дэлхийд өрсөлдөнө уриатай Тэсо корпораци

Google+ Pinterest LinkedIn Tumblr +

Дэлхийд өрсөлдөнө уриатай Тэсо корпорацийн үндэс суурь  2003 оноос улбаатай бөгөөд богино хугацаанд Үндэсний томоохон үйлдвэрлэгч болж чаджээ. Оновчтой шийдвэр зоригтой алхам, чадварлаг баг хамт олны нөр их хөдөлмөрийн ачаар өдгөө салбар бүрт манлайлж буй 14 компанийг байгуулж өмнөө тавьсан зорилгодоо хүрэхээр алхам алхмаар урагшилсаар байна. Тэсо корпораци нь удирдлага, менежментийн цар хүрээг корпорацийн хэмжээнд төлөвлөн хүнс, хүнсний бүтээгдэхүүн, барилга байгууламж, уул уурхай, зам тээвэр, гадаад харилцаа, импорт, экспортын чиглэлээр амжилтай ажиллаж байна.

Шинэчлэгдэж мэдлэгийн үрээр бүтээмжид чиглэж, хүнээ дээдлэн ухамсарт соёлыг төлөвшүүлэгч компани болохоор эрхэм зорилгын хүрээнд чөлөөтэй сэтгэж, цэгцтэй үйлдэх боловсролтой ажилчдаар эгнээгээ бүрдүүлэн Дэлхийд өрсөлдөх Монгол компанийг төгөлдөржүүлсээр байна.

Share.

Сэтгэгдэл бичих