Эдийн засагч Л.Наранбаатар жагсаалд дэмжиж оролцсон иргэдэд талархлын захидал илгээжээ

Google+ Pinterest LinkedIn Tumblr +

Эдийн засагч Л.Наранбаатар жагсаалд дэмжиж оролцсон иргэдэд өөрийн нүүр хуудсаараа дамжуулан талархлын захидал илгээснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Тэрээр захидалдаа

Өнөөдрийн жагсаалд биечлэн оролцсон хувьцаа эзэмшигч, тэмцэгчиддээ баярлалаа. Өөрчлөлт хийх гол зүйл нь оролцоо юм шүү. Мөн хандив өгч, дэмжлэг үзүүлсэн 400 орчим иргэдэд маш их талархаж байна. Та нар маань өнөөдөр бидэнтэй хамт зүрх сэтгэлээрээ тэмцлээ. Мөн хэвлэлүүдийн ихэнх нь хаалтын гэрээнд орчихсон энэ үед шударга үнэний дуу хоолой болж, шүгэл үлээсэн Дэнс.мн -сайтын сэтгүүлч Т.Шинэбаярт маш их баярлалаа. Зохион байгуулалттай дайралт, турхиралтаас хамгаалж чадсан цагдаагийн албан хаагчиддаа тадархалаа. “1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн С.Тавгачямба, Э.Гэлэгжамц ажлын албаны дарга М.Алзахгүй, Алс холын Австралид томилолтоор ажиллаж байгаа хэдий ч сэтгэл гарган нийтлэл бичсэн сэтгүүлч Б.Баяртогтох иргэн Д.Бадрах нартаа нойр хоолоо хугаслан, зохион байгуулалт хийж ажилласанд мөн 155 мянган гишүүнтэй 1072 хувьцаа фэйсбүүк группын гишүүддээ баярлалаа. Бид өнөөдөр өөрчлөлтийн салхийг хамтадаа эргүүлж чадлаа.

Биднийг шаардлагаа хүргүүлэхээр очиход гүйцэтгэх захирал болон төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд дайжин зугтсан байв. Арга буюу захиргааны ажилтанд нь шаардлагаа өгөөд эдгээр нөхдийг томилдог Д.Сумъяабазар сайдад очиж хариуцлага тооцон бүрэлдэхүүнээр нь огцруулж, Эх үрсийн баяраас өмнө нэг хүнд 90 мянган төгрөгийн ноогдол ашиг өгөх шийдвэр гаргахыг шаардлаа. Мөн иргэдэд очих ёстой ногдол ашгийг сийрэгжлийн коэффициент ашиглан цаасан дээр хөрс хуулж илүү бичилт хийн 56 тэрбум төгрөгийн луйвар хийснийг Үндэсний Аудитын Газраас шалгаж тогтоосоор байтал нуун дарагдуулсан асуудлыг шалгаж, холбогдох этгээдүүдэд АТГ-аас хэрэг үүсгэн шалгахыг шаардлаа.
Бид тэдэнд 24 цагийн хугацаа өгсөн. Маргааш өглөө буюу 5 сарын 30 өдрийн 09 цагаас эхлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн оффисын гадаа гэр барьж, Ногдол ашгаа нэхэх мөн ТУЗ, гүйцэтгэх удирдлагын багийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах шаардлагад иргэдээс гарын үсэг цуглуулах, суултыг зарлаж байна.

Өнөөдөр бид мөнгө, эрх мэдэл, хулгай луйвар, гүжир гүтгэлэг ялах уу? Эсвэл өмчийн эзэн, хувьцаа эзэмшигч иргэд ялах уу гэдэг хүч тэнцвэргүй тулаанд орж байгаа. Тэд 56 тэрбумын луйварчид 300 тэрбум төгрөгөөр батлуулсан борлуулалт, маркетингийн төсвөөрөө өнөөдөр Монголын бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийг худалдан авч, хаалтын гэрээ хийжээ. Бидний ногдол ашгийн мөнгөөр бидний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хааж, хувьцаа эзэшигчидээ хохироож буй гутамшигт ТУЗ, гүйцэтгэх удирдлага огцор! Огцор! Огцор!

Share.

1 Comment

  1. маш зөвөө монгол хүн бүр ингэж эвсэж нэгдэж чаддаг гэдгээ луйварчдад ойлгуулж чадвал бид амжилтанд хүрнээ, сайхан залуус минь бүү хууртагдаарай, 2020 онд ямар ч намд бүү санал өгөөрэй

Сэтгэгдэл бичих