Эрдэнэс тавантолгойн удирдлагуудыг огцруулж Ногдол ашгийн дээрмийг зогсоох жагсаал боллоо

Google+ Pinterest LinkedIn Tumblr +

1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооны зүгээс өнөөдөр Эрдэнэс тавантолгой ХК ий удирдлагуудыг огцруулж,  Ногдол ашгийн дээрмийг зогсоох эсэргүүцлийн жагсаалыг зохион байгууллаа.

Тус Холбооны зүгээс Эрдэнэс тавантолгой компанийн удирдлага Б.Ганхуяг болон ТУЗ ийн гишүүдийг  24 цагийн дотор огцрох шаардлага хүргүүлсэн ба шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд эсэргүүцлийн жагсаалаа үргэлжлүүлэхээ мэдэгдсэн юм.

Мөн УУХҮ ийн яамны сайд Д.Сумъяабазарт тус компанийн удирдлагуудад хариуцлага тооцож огцруулах шаардлагыг хүргүүлсэн гэлээ.

Share.

Сэтгэгдэл бичих