2.5 сая Монгол хүний эрх ашиг мөнгө, эрх мэдэлд ялагдаж болохгүй

Google+ Pinterest LinkedIn Tumblr +

Эрдэнэс Тавантолгой компанийн ТУЗ өөс иргэдэд 1072 хувьцааны ногдол ашгийг өгөхгүй байхаар гаргасан шийдвэрт хувьцаа эзэмшигч иргэд маш ихээр дургүйцэж байгаа бөгөөд энэхүү шийдвэрийг эсэргүүцэн “1072 хувьцаа эзэмшигчидийн эрх ашгийг хамгаалах холбоо” ны зүгээс эсэргүүцлийн жагсаалыг 5 дугаар сарын 29 ий өдрийн 10 цагаас Эрдэнэс Тавантолгой компанийн байранд эхлүүлэхээр товлоод байгаа билээ.

Учир нь ямар ч тооцоо судалгаагүй Зүүн Баянгийн гэх 414 км төмөр замын бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө оруулах нэрээр иргэдийн ногдол ашгийг 20 жилээр өгөхгүй байхаар гаргасан шийдвэр нь зүйд нийцэхгүй байгаа юм.

Төр иргэдийнхээ баялгийн эзэн байх эрхийг ноцтойгоор зөрчиж, иргэнийхээ өмчлөлд байгаа ногдол ашгийг нь асуухгүйгээр 20 жилээр дээрэмдэх гэж буй бусармаг, хууль зөөрчсөн үйлдэл гаргаж болохгүй.

Тиймээс ТУЗ өөс хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг өгөхгүй байхаар гаргасан шийдвэрээ хүчингүй болгож 1 ширхэг хувьцааны ашгийг 84 төгрөгөөс багагүй байхаар тооцож нэн даруй өгөх нь зүйтэй.

 

 

 

Share.

Сэтгэгдэл бичих